StoryBox.mn Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 06 сарын 21

StoryBox.mn нь хэрэглэгчдэд төрөл бүрийн өгүүллэг, зохиол, нийтлэлийг цахимаар унших боломж олгодог платформ юм. Энэхүү сайтыг ашигласнаар та доорх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлнэ.

1. Ерөнхий нөхцөл

StoryBox.mn нь төлбөртэй болон үнэгүй контент агуулж болно. Сайт дээрх үйлчилгээ, контент болон нөхцөлүүдийг шаардлагатай тохиолдолд өөрчлөх эрхийг StoryBox.mn өөртөө хадгална.

2. Төлбөртэй үйлчилгээ

  • StoryBox.mn дээр төлбөр төлснөөр хэрэглэгч тухайн эрхийн хугацаанд сайт дээр байршуулсан бүх төлбөртэй өгүүллэг, зохиол болон бусад контентыг унших эрхтэй болно.
  • Төлбөр төлсөнөөр контентыг өмчлөх эрх хэрэглэгчид шилжихгүй бөгөөд зөвхөн унших эрх олгогдоно.
  • Эрхийн хугацаа дууссан тохиолдолд төлбөртэй контентод хандах эрх дуусна.
  • Төлбөрийн дүн, эрхийн хугацаа болон үйлчилгээний нөхцөл нь тухайн үед сайт дээр зарлагдсан мэдээллийн дагуу мөрдөгдөнө.

3. Буцаан олголтын нөхцөл

  • Цахим үйлчилгээ болон контентод хандах эрх нь төлбөр төлөгдсөний дараа шууд олгогддог тул ердийн нөхцөлд төлбөрийг буцаан олгохгүй.
  • Техникийн алдаа, давхар төлбөр зэрэг үндэслэлтэй тохиолдолд асуудлыг тухай бүр судалж шийдвэрлэнэ.
  • Буцаан олголт хийх эсэх шийдвэрийг StoryBox.mn дангаар гаргана.

4. Оюуны өмчийн эрх

Сайт дээрх бүх өгүүллэг, зохиол, текст, зураг, дизайн, лого болон бусад контент нь зохиогчийн эрх болон бусад оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан.

Хэрэглэгч дараах үйлдлийг хийхийг хориглоно:

  • Контентыг хуулбарлах;
  • Дэлгэцийн зураг авах, дэлгэц бичлэг хийх замаар түгээх;
  • Бусад вэбсайт, сошиал сүлжээ, аппликейшн дээр дахин нийтлэх;
  • Худалдаалах, түрээслэх, бусдад дамжуулах;
  • Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр ашиглах.

Зохиогчийн эрх зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна.

5. Насны хязгаар

  • StoryBox.mn дээр насанд хүрэгчдэд зориулсан контент байрлаж болох тул 18 нас хүрээгүй хэрэглэгч ашиглахыг хориглоно.
  • Сайтыг ашигласнаар хэрэглэгч өөрийгөө 18 нас хүрсэн гэж мэдэгдэж байна.

6. Хэрэглэгчийн үүрэг

Хэрэглэгч нь:

  • Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх;
  • Сайтын хэвийн ажиллагаанд саад учруулахгүй байх;
  • Контентыг хууль бусаар хуулбарлах, түгээхгүй байх;
  • Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх.

7. Хариуцлагын хязгаарлалт

  • StoryBox.mn нь техникийн саатал, серверийн доголдол, интернетийн тасалдал, төлбөрийн системийн саатал зэрэг хэрэглэгчийн хяналтаас гадуур нөхцөл байдлын улмаас үүссэн хохиролд хариуцлага хүлээхгүй.
  • Сайт тодорхой хугацаанд засвар үйлчилгээ хийх зорилгоор түр хугацаагаар ажиллахгүй байж болно.

8. Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт

StoryBox.mn нь энэхүү үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт оруулах эрхтэй. Өөрчлөгдсөн нөхцөл нь сайт дээр нийтлэгдсэн даруй хүчин төгөлдөр болно.

9. Холбоо барих

Үйлчилгээтэй холбоотой асуулт, санал хүсэлт болон төлбөрийн асуудлаар дараах хаягаар холбогдоно уу:

Имэйл: storyboxmn@gmail.com


StoryBox.mn сайтыг ашиглаж, төлбөр төлөн үйлчилгээ авснаар та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж, ойлгон, хүлээн зөвшөөрсөнд тооцно.